100,000₮ дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй
Хэрхэн өөрийн хэрэглэсэн гоо сайхны бүтээгдэхүүний саванд ургамал ургуулах вэ?

Хэрхэн өөрийн хэрэглэсэн гоо сайхны бүтээгдэхүүний саванд ургамал ургуулах вэ?

2024 оны 3-р сарын 14
Sanchir
Sanchir

Таны хэрэглэсэн саваа хаялгүй өөрийн орчноо чимэглэж болох талаар бодож байсан л биз дээ? Хаяхад нэг л хайран чамин гэмээр савлагаа нь заримдаа ч үнэхээр хайр татам байдгийг нуух юун. Тэгвэл бид та бүхэнд өөрийн хайртай савандаа үрсэлгээ хийх, тарих гэх мэтээр өөрийн орчноо чимэглэх талаар бяцхан зөвлөгөө өгч байна. Үрсэлгээг тодорхой хугацаанд хүлэмж эсхүл өрөө тасалгаанд бойжуулна.

Чимэглэлийн ихэнх нэг наст цэцэг нь үрслэгээр дамжиж ургадаг бөгөөд эдгээрийг жижиг үртэй учраас ингэж тарих ажлыг аль болох эрт 2-р сарын сүүлийн 7 хоног буюу 3-р сарын эхний 7 хоногоос явуулах нь тохиромжтой байдаг. Цэцгийн үрийг модон хайрцаг, ваар, хуванцар, ер нь ямар ч саванд суулгаж болдог.