100,000₮ дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй
Наранд түлэгдэхээс сэргийлэх 4 хийх зүйлс

Наранд түлэгдэхээс сэргийлэх 4 хийх зүйлс

2024 оны 3-р сарын 14
Sanchir
Sanchir

Хурцаар төөнөсөн нар, бүгчим халуун таны арьсыг хэзээ ч өршөөхгүй. Хүрээлэн байгаа гадаад орчны бохирдлууд нь таны арьсны төрөлх гэрэл гэгээг үгүй хийж, арьсыг тослог, өнгө муутай, батга гарамтгий болгодог байна. Харин зуны улиралд арьсаа хэрхэн арчлах талаар сайтар уншиж ойлгоод ягштал биелүүлвэл эрүүл сайхан арьстай хэвээр байх болно.

Нарнаас хамгаалах тосыг түрхэхгүйгээр наранд түлэгдэхгүй гэсэн ойлголт үгүй!

Нарнаас хамгаалах тосыг зөв хэрэглэж байж хэрэгцээт хамгаалалтыг авна. Үүний тулд  нарны тосыг зөв түрхэж, хэрэглэх аргуудыг мэддэг байх ёстой.

  • Нарны тосыг арьс арчилгааны хамгийн сүүлийн шатанд буюу серум, чийгшүүлэгч тосны араас хэрэглэнэ. Нарны тосоо түрхээд 3-5 минут шингээсний дараа праймер /primer/, крем /foundation/ зэрэг нүүр будалтын бүтээгдэхүүнээ ашиглаарай.

  • Гадны нөлөөнөөс арьсаа хамгаалахын  тулд антиоксидантаар баялаг серумыг нарнаас хамгаалах тосны өмнө хэрэглээрэй. Энэ нь арьсыг гадны бохирдол, хүрээлэн буй орчны нөлөөллөөс хамгаалахад тусалдаг.

  • Энгийн мэт санагдаж болох ч нүүрнээс гадна  ил гарсан арьсны бусад хэсгүүдэд нарнаас хамгаалах тосыг түрхэх хэрэгтэй. Бидний тоодоггүй биеийн хэсгүүд болох чихний дээд хэсэг, нүдний эргэн тойрны нимгэн арьс зэрэг нь хамгийн их анхаарч, арчлах шаардлагатай хэсгүүд байдаг.

  • Нарны тос түрхсэн бол хувцас өмсөхөө түр азнаарай. Хувцас өмсөх явцад түрхсэн нарны тос хувцсанд арчигдах аюултай тул нарны тосыг арьсанд бүрэн шингэж дуустал хүлээхийг зөвлөж байна.